Найриель Аттиенза: Ээжийн минь хэргийг сэргээж шалгахад шаардлагатай бүх л мэдээлэл, бичиг баримтыг гаргаж өгөхөд бэлэн
Эх сурвалж: Zuv.mn
Монголд ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн ар гэрийнхэн ээжинхээ хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг УЕПГ-т өгч байна. Энэ үер болсон хэвлэлийн бага хурал дээр талийгаачийн том охин Найриел Аттиенза мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ээжийг минь Монголд авчирсан нь хүний наймааны хэрэг байсан эсэхийг шалгуулахыг хүсч байна. Энэ хэргийг дахин сэргээж шалгахыг чин сэтгэлээсээ хүсье. Мэдээж олон жил өнгөрсөн учраас хэргийг сэргээж шалгахад хэцүү гэдгийг ойлгож байна. Ээжийн минь хэргийг сэргээж шалгахад шаардлагатай бүх л мэдээлэл, бичиг баримтыг гаргаж өгөхөд бэлэн” гэлээ.