БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Их хурал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно.
С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймгийн Мандалговьд төрсөн байна. Тэрээр 1990-1994 онд МУИС, Физик математикийн сургууль бакалавр, 1999-2001 он-МУИС, Физик математикийн сургууль, магистр, 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний Их Сургууль, доктор /Ph.D/ хамгаалжээ.
БОЛОВСРОЛ:
• 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
• 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
• 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
• 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулий магистрын зэрэгтэй төгссөн
• 2008 онд БНСУ- ын Сөүлийн Үндэсний их сургуульд инжинер,эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
• 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер • • • • • 1997-2000онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
• 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
• 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
• 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
• 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
• 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
• 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
• 2018-2022 онд Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
• 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
• 2022-2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал