Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

прокурор

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48511 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 281, Өмчлөх эрхийн эсрэг 154, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 128, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 29, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 22, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, Авлигын гэмт хэрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 4, Хүүхдийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 байна.  

Тодруулбал: Э.Б, Б.З, Б.О нар нь бүлэглэн шунахайн сэдлээр, гадаад иргэнд буу тулган хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдсэн, мөн Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Дээрх хугацаанд 1390 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 621 хэрэг шинээр нээж, 669 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

About Author