БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар томилогджээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар томилогдсон Самбуугийн Энхболд үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авчээ. Үүрэгт ажилд нь томилоход Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон газар, хэлтсийн дарга нар оролцсон байна.

Дэд сайд С.Энхболд нь:
1980-1990 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль
2001-2004 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч
2012-2016 онд Монгол Улсын их сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Ажлын туршлагын хувьд:
1990-1995 онд Хувиараа хөдөлмөр эрхэлсэн
1995-2001 онд “Мон-Ази” ХХК-д Арилжааны диллер
2001-2004 онд “Мифф” ХХК-ийн Захирал
2004-2012 онд “МНМТ” ХХК-ийн Захирал
2012-2024 онд “Материал Импэкс” ХК-ийн Дэд захирал
2024 оноос УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.