“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн постер гарчээ
Стриминг үйлчилгээний “аварга загас” “Netflix”-ийн “Physical Asia” нэвтрүүлэгт оролцсон Монголын баг шоу олон нийтэд цацагдсаны дараа “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хийхээр төсөл бичиж дэмжигдэн, зураг авалтаа Монголд хийсэн билээ.
Тэгвэл уг нэвтрүүлгийн постер гарчээ. Постерт нэвтрүүлгийн оролцогчид болох Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, БНСУ-ын багийн ахлагч Ким Дон Хён, гишүүн Амотти, Э.Лхагва-Очир, Австралийн багийн гишүүн аварга биет Эдди нар монгол үндэсний хувцастай дүрсэлжээ.
4 ангитай нэвтрүүлгийн эхний хоёр анги нь ирэх лхагва гарагт /24-нд/, сүүлийн хоёр анги нь оны сүүлийн өдөр /12-р сарын 31-нд/ цацагдах юм.