Ө.Шижир: Эрх баригчид даварч байна

download (70)

УИХ дахь Ардчилсан намын төлөөлөл Ө.Шижир мэдэгдэл хийлээ. Тэрбээр сүүлийн 17 жил, түүний дотор сүүлийн есөн жилд төр иргэдээсээ татварлаж буй мөнгөний хэмжээ огцом өссөнийг харуулсан графикийг нийтлээд, “МАН засаг авсан 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл есөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 116 хүн сайд хийж байна. Дэд сайдыг оруулаагүй тоо. Дэд сайдыг оруулбал 198. Одоо томилогдож байгаа дэд сайд нарыг оруулж тооцвол 214 хүн….. 214 хүн “Хоёр дахь ээлж хоолондоо” гэдэг л юм болж байна МАН-ынхан, ер нь бол бүгд “Хоолны савууд”…

Эрх баригч нар их л даварч байна даа. За яахав ээ, яахав 2028 онд та нарт Монголчууд ямбийтал хариуцлага тооцно оо. Хоолны савуудыг улсаараа тэжээх үүрэг байхгүй шүү… “Монполимет” группын ерөнхийлөгчийн графикийг харахад, хувийн хэвшилээ яаж ховх сорж, дансыг нь хуу хамаж байгааг харна биз” хэмээн бичжээ.

About Author