Б.Пүрэвдорж: Иргэдийн амьдрал хэцүү байхад дарга нар нэмж даажигнаж байна

download (73)

Эх сурвалж: Zuv.mn

Ардчилсан нам дэд сайд нарын томилгоог эсэргүүцэж, Засгийн газрыг огцруулах хүртэл асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Уг асуудалтай холбогдуулан Б.Пүрэвдоржоос байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, “Энэ жил 20 мянга гаруй ААН дампуурсан. 28 мянга орчим аж ахуйн нэгжийн дансыг хаасан. Үүнээс шалтгаалаад өнөөдөр 3.5 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа. Үүнийгээ гадаадын бонд босгож буцаан нөхөж байна. Нэг ёсондоо өрийг өрөөр дарж байгаа юм. Ийм байхад үүн дээр нь дахиад дарга нар нэмээд, зардал нэмээд байна. 

Ажил хийдэггүй хүмүүсийг нэмж байгаа нь буруу л гэж үзэж байгаа юм. Хүмүүсийн амьдрал хэцүү байхад дарга нарын тоог яах гэж нэмээд байгаа юм. 2026 оны төсөв бол дахиад л данхар төсөв болсон. Үүнийг яаралтай багасгаж, буулгах ёстой.

Нөхцөл байдал хүнд ард иргэд эсэргүүцээд байхад яагаад дарга нарын тоог нэмж байгаа юм. Энэ чинь ард түмнээр даажигнаж байгаа хэрэг шүү дээ” гэлээ.

https://www.facebook.com/share/v/17qhnCGL3y

About Author