Сураггүй болсон иргэнийг хоёр хоногийн дараа эсэн мэнд оллоо
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Д.Б /53 настай, эрэгтэй/ нь энэ сарын 15-ны 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага 16-ны 17:44 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б-г эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 17-ны 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан бөгөөд биеийн байдал хэвийн байжээ.