Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 103 иргэн хөлдөж, осгож нас баржээ

download (2)-1

Сүүлийн нэг жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 103 иргэн хөлдөж, осгож нас барсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа.

Хүйтний улиралд осгож амь насаа алдсан харамсалтай тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаараа гар хөлөө хайрах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг сэрэмжлүүлж байсан.

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22,098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5,317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.

Иймд цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс 31 хоногийн хугацаанд “Архигүй шинэ жил” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг мэдээлсэн.

About Author