С.Бямбацогт: О.Батнайрамдал аа, попрохоо боль, хоолойгоо шахсанаар эх оронч болчихгүй

download (77)

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “О.Батнайрамдал гишүүн бас ингэж их попорч болохгүй л дээ. Их гоё ярьсан нь, хөмсгөө зангидаж дуу хоолойгоо шахлаа гээд  эх оронч болчихгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө үе, үеийн УИХ, Засгийн газрууд ажиллаж ирсэн, цаашдаа ч ажиллана. Одоо ч гэсэн менежментийн төлбөрийг зардал дээр суурилдаг биш болгох гээд ажиллаж л байна.

Би танаас ХШТХ-ны тогтоолоо үзүүлээч ээ гэж зөндөө гуйсан. Та “Нууц” гээд өгөөгүй. Тэгснээ гэнэтхэн оруулж ирээд асуудал хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын гишүүд наад тогтоолын төсөлтэй танилцах эрхтэй шүү дээ. Унших, судлах боломжийг олгох ёстой. Мэргэжлийн Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Тийм учраас Эдийн Засгийн байнгын хороо хэлэлцъе. Хойшлуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсье” гэлээ.

Улмаар Н.Учрал дарга хүсэлтийг хүлээж авснаар ХШТХ-гоос болосвруулсан УИХ-ын тогтоолын төслийг буцааж, Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.

About Author