Б.Энхбаяр: Хянан шалгах түр хороо гишүүдэд тулгалт хийж байна

download (76)

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Оюутолгойн асуудлаарх Нээлттэй сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг Хянан шалгах хороо шууд Чуулганд оруулж иржээ. Ингэснээрээ Оюутолгойн ХШТХ-ны тогтоолд гишүүд санал хэлж өөрчлүүлэх боломжгүй болгож байна. Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулахад эхлээд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, гишүүдийн оролцоог хангаж байсан. Одоо Оюутолгойн ХШТХ-ны дүгнэлт, тогтоолын төслийг Байнгын хороогоор дамжуулалгүй шууд Чуулганд оруулж ирснээрээ “Батал эсвэл битгий батал” гэж тулгаж байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1EoCdH5h5g

About Author