Г.Дамдинням: Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Өнөөдөр оройдоо асуудал намжих байх гэж харж байна (1)

Шатахууны олдоц муу иргэд 5-6 цаг дугаарлан шатахуун авч байгаа талаараа сошиал орчинд бичсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 53 вагон АИ92 бензин Оросоос орж ирнэ гэж салбарын сайд нь мэдээлсэн ч бодит байдал дээр иргэд шатахуунд дугаарласан хэвээр байна. 

Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. 

Тэрбээр, ” Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье.

ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм.

Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна.Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний 2 сарын хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна” гэжээ.

About Author