Зөөврийн амбаар шатаж 53 настай иргэн амиа алджээ

обег

Онцгой байдлын алба хаагчид 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. 

Уг гал түймэрт иргэн Б/53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

About Author