С.Бямбацогт: Үүсмэл ордын өгөөжийг ард түмэндээ авчирна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үүсмэл ордуудын тодорхой хувийг төрд авах хэлэлцээр хийгдэж байгаа тухай өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
Тэрбээр “Ямар ч байсан эхний ээлжид үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна.
Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Энэ 7 хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудтай хэлэлцээр хийнэ.
Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барьж байна” гэжээ.