Ш.Бямбасүрэн: Төсөв хүнд байгаа үед дэд сайд гэх дахиад нэг хоолны сав хэрэггүй
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
https://www.facebook.com/share/v/1A9zZ7FVZr
Тэрбээр “Уржигдар хоёр цаг хэртэй хүлээж байгаад бензин авсан. Би иргэдтэйгээ л адил олон цаг дугаарлаж авсан. Иргэд бухимдахгүй байхын арга алга. Иргэдэд хурдан шуурхай мэдээллээ өгөх ёстой.
Дэд сайдын асуудлыг эрх баригчид Засгийн газрын тухай хууль дээр байгаа. Бид хууль хэрэгжүүлж байгаа гэж яриад байгаа. Гэтэл бид дэд сайдгүй хэр хугацаанд яваад ирэв.
Ер нь бол хууль хэрэгжүүлж байгаа гэж ярьж байгаа ч эрх баригчид хуулийг дуртай үедээ хэрэгжүүлж, дуртай үедээ зөрчиж байна.
Ардын нам албан тушаал хуваарилж, дотоод зөрчлөө дарах гэж байна. Төсөв хүнд байгаа үед дахиад нэг хоолны сав хэрэгггүй” гэлээ.