2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов

download (94)

2025 онд олимп, паралимпы наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /олимп, паралимпын зай,
жин, төрөл)-ээс медаль хүртсэн 11 спортын нийт 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулалд
2,130,000,000 төгрөг олгов. Үүнээс хамгийн өндөр нь буюу 14 сая төгрөгийг нэг тамирчинд сар бүр олгож байгаа бол хамгийн бага нь буюу 500 мянган төгрөгийг 22 тамирчинд олгож байна.

Тэгвэл Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2025 онд долоон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /олимп, паралимпын наадмын хөтөлбөрт багтсан спортын төрөл,жин, зай/-ээс нийт 11 медаль хүртжээ.

Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд П.Орхон, жудо бөхийн төрөлд К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл,
боксын төрөлд А.Баттулга мөнгө, Л.Алтанцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн төрөл эмэгтэй баг мөнгө,
пара жудо бөхийн төрөлд Л.Туруунаа, эрэгтэй баг хүрэл медаль, пара пауэрлифтингийн төрөлд
Э. Содномпилжээ мөнгө, пара байт харвааны төрөлд холимог баг алт, эмэгтэй баг алтан медаль хүртсэн бөгөөд тэдэнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүрийн мөнгөн урамшууллыг шинээр болон нэмж олгох юм.

About Author