ЗГ: Шатахууны онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ТЭГЛЭЛЭЭ

vwigci_russia_gasoline_export_ban_x974 (2)

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар түлш, шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “0” байхаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн эл хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар энэ оны наймдугаар сард “Байгалийн баялгийн менежментийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршилд улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн явц байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.

About Author