Н.Номинчимэг: Дөрвөн нэр дэвшигчийг дөрвүүлэнг нь сонгох ёстой гэсэн үг биш

630121a0b5fc4804b97e16a636557f1a

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулж байгаа юм. Сонсголыг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг даргалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номинчимэг үг хэллээ.
Тэрбээр “Хуулиараа дөрвөн орон тоо байгаа бол зургаан хүнийг нэр дэвшүүлэх ёстой. Бид зургаан
хүн оруулахыг хүссэн. Нийт 10 хүн санал хураалтад орсон. Энэ дөрвөн нэг дэвшигч олонхын саналыг
авсан. Хоёр хүн нэмж оруулж ирсэн бол дүрэм зөрчих байсан. Тиймээс байгаа журамдаа баригдаад
тулсан дөрвөн нэр дэвшигчийг оруулж ирсэн. Дөрвөн нэр дэвшигчийг дөрвүүлэнг нь сонгох ёстой
гэсэн үг биш шүү дээ” гэв.

About Author