СОНСГОЛ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд дөрвөн хүн нэр дэвшиж байна

be26775e9acc4c0a93085bd9aa461e22

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий
зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулж байгаа юм. Сонсголыг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг даргалж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд дөрвөн хүн нэр дэвшиж байна.
1. Х.Эрдэм-Ундрах – 2020-2025 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж
байсан. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт профессороор ажилладаг.
2. Ч.Баянжаргал – Нотариотчидын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
3. Ц.Жавхлантөгс – 23 жил хууль зүйн зөвлөгөө үзүүлэх салбарт ажиллаж байгаа.
4. Ч.Өнөржаргал – 2019 оноос хойш Өмгөөллийн компани үүсгэн байгуулаад захирлаар
ажиллаж байгаа. Дээрх нэр дэвшигчид хуулийн шаардлагын дагуу эрүүгийн хариуцлага
хүлээж байгаагүй, улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй байна.

About Author