Нийтийн байранд гал гарч, 50 настай эмэгтэй угаартаж нас баржээ

0

Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй “О” гэгч угаартан нас барж, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад хүргэн, гал гарсан шалтгааныг тогтоохоор тус цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *