ТӨВ: Гадна тохижилтоо сайжруулсан байгууллагыг шалгарууллаа

69578ffa28ca1

Шинэ жилийн баярыг угтан Зуунмод сумын ЗДТГ-аас гадна тохилжилтын уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Болзолт уралдаанд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож тэргүүн байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дэд байрт “Нандин” караоке, спорт паб, гутгаар байрт “Монгол туургатан театр”-ын гадна тохижилт тус тус шалгарчээ.

Шагналт байрт шалгарсан байгууллагууд гадна талбайн гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, зам, амрах хэсэг, ногоон байгууламжийг цогцлоосон байсан бөгөөд мөн мөсөн хотхоны тохижилт зэрэг онцлог тохижилт ч багтаж байв.

Энэхүү уралдаан нь хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, гадна орчны тохижилт, цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах зорилготой юм.  

About Author