АҮЭБЯ: 2026 оны нэгдүгээр сарын 1-2-нд нийт 2,032 тонн АИ-92 автобензин, 8,857 тонн дизель түлш орж ирсэн

vwigci_russia_gasoline_export_ban_x974 (3)

2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ) мэдээлэв.

Үүнээс АИ-92 автобензин 144 вагон буюу 8,640 тонн, АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн, ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2,420 тонн тус тус байна.

Буух өртөөдөөр авч үзвэл

Толгойт өртөөнд 61 вагон,

Улаанбаатар өртөөнд 13 вагон,

Эрдэнэт өртөөнд 4 вагон,

Дархан өртөөнд 2 вагон,

Сүхбаатар өртөөнд 15 вагон,

Замын-Үүд өртөөнд 38 вагон байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байгаа юм. 2026 оны нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд нийт 2,032 тонн АИ-92 автобензин, 8,857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.

Тодруулбал:

Сүхбаатар боомтоор

АИ-92 автобензин – 33 вагон буюу 2,032 тонн

Дизель түлш – 115 вагон буюу 7,197 тонн

Эрээнцав боомтоор

Дизель түлш 63 тонн

Замын-Үүд боомтоор

Дизель түлш – 1,597 тонн тус тус орж иржээ.

About Author