ДОРНОД: Нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилнэ

695b9a4879b9f

Энэ онд улсын төсвийн 59 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилнэ.


Чойбалсан нисэх буудлын одоо ашиглаж байгаа зурвасыг 1971 онд ЗХУ-ын цэргийн нисэхийн түр хорооны зориулалтаар ПАГ-14 хучилтын хавтангаар барьж байгуулсан юм. Түүнээс хойш их засвар шинэчлэл хийгээгүй өдийг хүрчээ. Тус зурваст сүүлийн үеийн агаарын хөлөг буухад доргилт үүсэх, аюулгүй байдалд эрсдэлтэй учраас сүүлийн жилүүдэд нислэгийг зогсоогоод байгаа. Шинэ зурвасыг барьж байгуулан ашиглалтад оруулснаар нислэг тогтворжиж, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах иргэд цаг алдалгүй агаарын тээврээр зорчих боломж бүрдэнэ. 

Энэ онд Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 124,9 тэрбум төгрөгийн ажил хийх юм. Тухайлбал, Хэрлэн голын модон гүүрийг төмөр бетон болгох, Хэрлэн сумын 1 дүгээр багт 640 хүүхдийн сургууль барих, БОЭТ-ийн барилгад их засвар хийх зэрэг найман ажил төлөвлөжээ. Түүнчлэн мянганы замын эвдрэлтэй хэсгүүд болох Булганы 27 км, Өндөрхаан чиглэлийн 50 км авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ. 

About Author