“УИХ-ыг тараах асуудлаар ард нийтийн санал асуулгыг авна”

4b2c4a7e-6933-43db-a007-cf7e7b4b3265-810x500

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнөөс өнөөдөр /2026.1.6/  бүх нийтийн санал асуулга авах зөвлөгөөний тухай мэдээлэл хийв.


“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Д.Батсүх:

-“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөн үүсгэн байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд ард иргэдэд таниулах, эвлэлдэн нэгдэх гэх мэт нэлээдгүй ажлыг хийсэн. Энэ хүрээнд бид 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар уулзалт зөвлөгөөнөө хийнэ. Бүртгэлээ нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим болон вэб хуудсаараа дамжуулж эхлүүлсэн. Одоогоор 6-7 мянган хүн давхацсан тоогоор бүртгэгдсэн. Хүлээн авах танхимын багтаамжаас шалтгаалан зөвлөгөөнд оролцох хүний тоо хязгаартай. Тийм учраас бүртгүүлсэн цаг хугацаанаас хамаарч хороо баг, засаг захиргааны нэгжээс хоёр хүнийг оролцуулна.

Монгол Улсын түүхэнд 1945 оны аравдугаар сарын 20-нд тусгаар тогтнолоо зарлах талаар санал асуулга авч байсан. Харин энэ санал асуулга бол дараагийнх нь буюу түүхэндээ хоёр дахь удаагаа болох гэж байна.

Энэ асуулгын гол зорилго нь товчоор бол одоогийн парламент болох УИХ-ыг тараах. Уг асуудлыг дэвшүүлэн санал авна.  Гэхдээ санал асуулгыг авахдаа хуулийн дагуу явуулж байж үр дүнд хүрнэ. Та нарыг сонгосон иргэд нь бид юм шүү гэдгийг харуулж, хуульд байгаа эрхээ эдэлж, энэ санал асуулгад оролцож, ард иргэд засаглах эрхээ олж авна гэдэгт итгэж байгаа” гэлээ.

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний гишүүн Э.Мөнхжин:

-Ард нийтийн сонгууль гэдэг их ач холбогдолтой учраас ард иргэд өргөн цар хүрээтэйгээр оролцоосой гэж уриалъя. Манай төрийн сүлд дуулалд “Хатан зориг, бүхий л чадлаараа, Хайртай Монгол орноо мандуулъя” гэдэг мөр байдаг. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд мандуулах битгий хэл өр зээлдээ баригдсан хачин тогтолцоотой болчихсон байна. Энэ тогтолцоог өөрчилье гэдэг дээр бид үзэл санаагаа нэгтгэсэн. Энэ тогтолцоо гажуудсан нь “Нүүрсний хулгай” гэх сонсголоор нотлогдсон. Хулгайчдын тогтолцоо болчихсон. Тийм учраас энэ тогтолцоогоо өөрчилье, халъя. Сайн сайхан амьдаръя. Санал асуулгадаа идэвхтэй оролцоорой” гэв.

About Author