Олимпын аварга Машү Бейкагийн сургалтад 100 гаруй өсвөрийн тамирчид хамрагдлаа

a5d281f039e1884f1a7e775c4bc5e136_x3

Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Риогийн олимпын аварга, Японы жүдоч Машү Бейкер Увс аймагт зочилжээ. 

Увс аймгийн Улаангом хотод долоо хоногийн турш жүдогийн сургалт зохион байгуулах  юм байна.  Сургалтад 10 гаруй сумын  100 гаруй өсвөрийн тамирчид хамрагдаж байна. 

 Монголын жүдо бөхийн холбоотой хамтран сургалтын үеэр олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хуваалцан, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж. 

About Author