М.Бадамсүрэн: 2000 малчин тутамд нэг улсын аварга малчин шалгаруулна
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээс аварга малчны шагналын үзүүлэлтийг хэрхэн чангатгаж өөрчлөх талаар тодрууллаа.
Тэрбээр, “Улсын аварга малчнаар шагнагдах тоо, шалгуур үзүүлэлт, шагнах эд зүйлийг үнэ цэнэтэй болгоно.
2000 малчин тутамд нэг улсын аварга малчин шалгаруулна. Зарим аймагт нь их зарим аймагт нь бага биш яг тоог нь тэнцүү болгож байгаа. Мөн шагналыг үнэ цэнтэй болгох асуудал байгаа. Өмнө нь шагналд нь Монгол гэр олгодог байсан. Харин энэ удаад дэвшилтэт техник технологи эсвэл сайн үүлдрийн эцэг малыг сонголтоор олгоно” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1BqikHSY8Y