Ж.Батзандан: Ардчилсан нам Засгаас гарсан учраас би ном журмын дагуу ажлаа өгч байна
Эх сурвалж: Zuv.mn
БЭТ Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Би ардчилсан намын үндэсний бодлогын хорооноос өгсөн чиглэл бодлогын хүрээнд есөн сар ажиллалаа. Ардчилсан нам Засгаас гарсан учраас би ном журмын дагуу ажлаа өгч байна.
Ачит Ихт компанийн захирал П.Цагааны гэр бүл жилд 50-60 сая долларын орлого олж байгаа. Албан тушаал хашиж байхдаа компани байгуулж давуу эрхээрээ стратегийн орд эзэмшиж болохгүй.
Би өөрийгөө сайн муу ажилласан гэж дүгнэхгүй. БЭТ төсөв зарцуулдаг төрийн эрх мэдэлтэн биш. Намайг томилогдоход нэг өрөө, нэг ширээ, сандал л гаргаж өгсөн. Стратегийн ордуудыг булааж авсан хүмүүс иргэддээ 50 хувийг нь буцааж өгөх ёстой” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1CFmhTEzVz