12-р ангийн хүүхдийг үл таних хүүхдүүд гуянд нь хутгалаад зугтжээ

цагд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12 дугаар ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд гуянд нь хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Уг хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий өсвөр насны хүүхэд биеийн доод хэсэгт нь нэг удаа хутгалж, биед нь гэмтэл учруулж зугтаасны цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, мөн гэмт үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг зөвлөж, ярилцдаг байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

About Author