Сэлэнгэ аймагт төөрсөн малчныг эсэн мэнд олжээ

обег

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багт 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагийн орчим малчин  хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай мэдээлэл бүртгэгджээ. Уг асуудлаар эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангитай хамтран 56 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12:25 цагт Цагааннуур сумын Оргих багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас хойд зүгт 4 км зайд орших “Жаргалант-Уулын энгэр” хэмээх газраас малчин Б-г эсэн мэнд олж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. 

About Author