40 бяцхан зүрх эрүүл болж эдгэрлээ

612576410_1308014061369397_1793007506128070082_n

Энержи Ресурс ХХК 2019 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Бяцхан зүрх” төслийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 42 хүүхдийг БНХАУ-д эмчлүүлэн, олон гэр бүлд итгэл найдвар, аз жаргал бэлэглэсэн билээ.

Тус төслийн хүрээнд зүрхний мэс засалд орсон хүүхдүүдээс:
2019 онд 10 хүүхэд,
2024 онд 8 хүүхэд,
2025 онд 9 хүүхэд тус тус хамруулан давтан үзлэг хийлгэсэн бөгөөд эмч нарын дүгнэлтээр хүүхдүүдийн зүрхний үйл ажиллагаа хэвийн, цаашид гүйж харайх, дасгал хөдөлгөөн хийхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл, идэвхтэй амьдрах бүрэн боломжтой гэсэн сайхан мэдээтэй ирлээ

Энэхүү гэгээлэг үйлсэд сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

About Author