ОХУ-ын Буриадын эдийн засагч багш нарын цалингийн нэмэгдлийг Монголынхтой харьцуулж, голжээ

930d441ff522c07fa0d8cee397821f70

ОХУ-ын Буриад улсын эдийн засагч Рустем Шайахметов телеграм хуудастаа эрх баригчдыг нийгмийн бодлогын талаар хөршүүдээсээ дор байгааг шүүмжилжээ. ОХУ-ын Буриад улсад багш нарын цалин энэ жил 7.6 хувиар л нэмэгдэж байгаа юм байна. Эдийн засагч энэ байдлыг Монгол Улс багш нарын цалинг 50 хувь, эмч нарын цалинг 30 хувь нэмсэнтэй харьцуулж, Казахстанд багшийн сарын цалин 100,000 рубльд хүрснийг онцолжээ.

ОХУ-ын Буриад улсад багшийн дундаж цалин 35,000 рубль орчим байдаг аж. Энэ нь Монгол мөнгөөр 1,540,000 орчим төгрөг ажээ.

About Author