Хятадын хоёр компаниас 22 тэрбумын төлбөрөө авна уу, АМГТГ-ынхан

fa3b5e1526c38cfef2ec6074c9788465

Эх сурвалж: Zuv.mn

Ашигт малтмал газрын тосны газрыг Газрын тосны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахгүй байгааг дараах баримтууд харуулж байна.

Тус агентлагаас 2022 онд нийт 10 компанид 12 талбайд хайгуул хийлгүүлэхээр зөвшөөрөл өгчээ. Гэвч дөрвөн компани хайгуул хийгээгүй, хийсэн найман газар нь зөрчилтэй гарсан байна.

Үүнээс хамгийн өндөр төлбөрийн акт тавиулсан хятадын хөрөнгө оруулалттай Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн ХХК болон Зон Хэн Юу Тиан ХХК анхаарал татаж байна. 

Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн ХХК-ийн Тариач XV талбай болон Зон Хэн Юу Тиан ХХК-ийн Галба XI талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул хийхтэй холбоотой хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу түүнээс дээш жил хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй байгаа нь гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн байна.

Хамгийн ноцтой нь Зон Хэн Юу Тиан ХХК 15 тэрбум төгрөгийн акт тогтоосон ч холбогдох захиргааны байгууллагад төлөөгүй байгаа аж.

Харин Чайна голденсий петролиум эксплорэйшн корпорэйшн ХХК-ийн хувьд 7.3 тэрбумын зөрчилтэй байгаа ч мөн л төлөөгүй байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д “Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” хэмээн заасан байдаг аж.

About Author