ДАКАР РАЛЛИ 2026: Мотоциклын ангилалд МУГТ Э.Халиунболд 16, ОУХМ П.Мөрөн 20 дугаар байрт явж байна

3dd940b6e06f3132356e44c9e6bdfc67

Авто, мото спортын олимп гэгддэг “Дакар Ралли-2026” Саудын Арабад болж байна. Өчигдөр тамирчид наймдугаар гараанд гарч, 483 км уралдацгаалаа.

Мотоциклийн төрөлд өрсөлдөж буй МУГТ Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар энэ уралдаанд амжилттай өрсөлдөж, нийлбэр дүнгээр байраа ахиуцлгаав.

Гавьяат тамирчин Э.Халиунболд 483км замыг 5:16:19 цагт туулж 26-р байрт орж, нийлбэр дүнгээр 16-р байрт дэвшсэн бол ОУХМ П.Мөрөн 5:25:37 амжилтаар 30 байрт орж, нийлбэр дүнгээр 20-р байрт орж ирлээ.  

Энэ гараанд Аргентины тамирчин RED BULL KTM FACTORY RACING багийн тамирчин Лучиано Бенавидез 04h 26′ 39′ амжилтаар түрүүлсэн байна.

About Author