Ахыгаа галд алдсан Б.Амин-Эрдэнэ охин ард түмний хандиваар орон сууцтай болжээ
16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас аварч өөрөө амь насаа алдсан харамсалтай хэрэг Хэнтий аймагт гарсан билээ. Галын улмаас Б.Амин-эрдэнэ охин ухаангүй эмнэлэгт хүргэгдэж Улаанбаатар хот руу онгоцоор ирж эмчлэгдсэн бөгөөд ард түмнээс хандивын аян өрнүүлсэн байдаг.
Охин Түлэнхийн төвд 40 хоног эмчлэгдэж, Хэнтий аймаг Хэрлэн сумандаа очжээ. Тэрбээр ахынхаа 49 хоногийн буяны ажилд оролцоод дахин нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлэн хийлгэх аж. Түүний эмчилгээнд зориулж ард түмнээс цугларсан хандиваас 10.7 сая төгрөгийг нийсдэг тэрэгний түрээст өгч, 110 сая төгрөгөөр нь 36 м2 хоёр өрөө орон сууц авчээ.