Хохирогч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай тул шүүх хурлыг хойшлууллаа
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таван богд” группын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” компанийн эзэн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар бүлэглэн бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шуух хурлыг энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Хохирогч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай тул ийнхүү хойшлуулжээ.
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.