Т.Даваадалай: Төрөөс таксины компаниудад хөнгөлөлттэй зээл олгож нэг стандарттай байхыг шаардана

67e62485870dd507f473bc04

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Таксины асуудал дээр иргэд анхнаасаа буруу мэдээлэл авсан байна лээ. Бид UB cab компанийн бизнесийг булаагаад байх зүйл байхгүй. Зүгээр төрөөс таксины компаниудад хөнгөлөлттэй зээл олгоод нэг стандарттай байлгахыг шаардах гээд байгаа юм. 

Нийслэлийн иргэд алхаж, дугуй унаж, нийтийн тээврээр явж оноо цуглуулаад тэр оноогоороо нийтийн тээвэрт үйлчлүүлж болно. Үүний тулд бид явган зам болон дугуйн замыг шинэчлэх ажлыг хийж байгаа” гэлээ.

https://www.facebook.com/share/v/17m4RWWupB

About Author