Э.Бат-Амгалан: Би хотын дарга болохгүй

278469950_573777897404560_3395369002689999616_n

Хот байгуулалт, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Хотын дарга болох яриа хөөрөө, санаа оноо огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ мэдээллийг цацаж байгаа нөхдүүдэд энэ ташаа мэдээллээ түргэн шуурхай зогсоо гэж хэлмээр байна. 

Миний хувьд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа. Барилга хот байгуулалтын салбарт хийх зүйл их байна. УИХ-ын чуулганаар хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамнаас таван нэн чухал шаардлагатай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. 

Тиймээс хотын дарга болно гэсэн яриагаа одоо болих хэрэгтэй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1Fmj4R9GMx

About Author