Т.Аубакир: Бүх тэтгэвэр авагчдын мөнгө 80 мянган төгрөгөөр жигд нэмэгдсэн

_Т.Аубакир Багш эмч нарын цалинг 76 хувиар нэмнэ

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Бүх тэтгэвэр авагч буюу 537 мянган хүн жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Ахмадуудын тавьж байгаа хүсэлт бол тэтгэврийг дахин 50 хувь нэмэгдүүл гэж байгаа. Бид тэдний хүсэлтийг ерөнхий сайдад уламжилсан. 

Нэгэнт 2025 оны 11 сарын 15-ны өдөр улсын төсөв батлагдчихсан байгаа шүү дээ. Улсын их хурлаар тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийддэг. Би дур мэдэж нэмж болно болохгүй гэж хэлж болохгүй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1a4o1WFr9a

About Author