ОН ГАРСААР АЧАА ТЭЭВРИЙН АВТОМАШИН ШАТСАН ДУУДЛАГА 2 УДАА БҮРТГЭГДЛЭЭ

615964094_1183996810572983_4533046928376266750_n

Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон ахуйн гал түймрийн 7 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгээд байгаагийн 2 нь ачааны зориулалттай автомашин шатсан дуудлага байна.

Тухайлбал өнөөдөр /2026.01.15/ Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн АО-0102 хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт буюу Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт 29 тонн ачаатай том оврын автомашин шатаж буй дуудлагыг өглөөний 05:57 цагт авч, ачааны хэсэгт бүрэн шатлага явагдаж байсныг задаргаа хийж унтраалаа.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаж, хол замд анхаарал болгоомжтой зорчих, тодорхой км тутамд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байхыг анхааруулж байна.

Дорноговь Онцгой Байдлын Газар

About Author