Нүүрсний экспорт дээд амжилт тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын эхний хоёр долоо хоногт биржийн болон урт хугацаат гэрээтэй 200 441 тонн нүүрсийг 1 475 рейсээр экспортолж, бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ. Өмнөх дээд үзүүлэлтийг 11 236 тонноор давуулсан байна.
Нүүрсний 168 712 тонныг Гашуунсухайт боомтоор 1 241 рейсээр, 31 729 тонн нүүрсийг Ханги боомтоор 234 рейсээр тус тус экспортолсон байна.
Мөн биржээр арилжаалсан 106 879 тонныг экспортолж, 2023 оноос хойших хоногийн хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоожээ.