Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо буурсан ч олгосон мөнгөн дүн ₮2.4 их наяд болж 5%-иар нэмэгджээ

images - 2026-01-19T230604.133

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2025 оны жилийн эцэст 2.5 сая хүн болж өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар буурсан байна.

Харин олгосон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 2.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 5 хувиар нэмэгдсэн байна.

Энэ хэмжээ нэмэгдэхэд нийгмийн халамжийн тэтгэвэр 13.3 хувь, нийгмийн халамжийн тэтгэмж 13.9 хувь, эхийн алдар одонгийн урамшуулал 2.1 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

ҮСХ

About Author