Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

616029972_2989385178118859_8627425922849009504_n


Японы нийслэл Токио хотноо пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн болж байна.

Өнөөдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү тус тэмцээнд Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

About Author