Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна

download - 2026-01-21T000152.462

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр буюу өртөөд болон замд яваа шатахуунтай 704 вагонцистерн байна. Үүнээс

– АИ-92 автобензин – 191 вагонцистерн буюу 11460 тонн,

– АИ-95 автобензин – 9 вагонцистерн буюу 540 тонн

– Дизель түлш – 479 вагонцистерн буюу 28740 тонн

– ТС-1 онгоцны түлш – 13 вагонцистерн буюу 780 тонн

– Шингэрүүлсэн шатдаг хий – 12 вагонцистерн тус тус байна.Мөн буух өртөөдөөр харвал,

Толгойт өртөө

– АИ-92 автобензин – 53 вагонцистерн

– АИ-95 автобензин – 8 вагонцистерн

– Дизель түлш – 90 вагонцистерн

– ТС-1 буюу онгоцны түлш -12 вагонцистерн

– Шингэрүүлсэн шатдаг хий – 8 вагонцистерн

Аршаант өртөө

– АИ-92 автобензин – 30 вагонцистерн

– Дизель түлш -30 вагонцистерн

Улаанбаатар өртөө

– Дизель түлш – 3 вагонцистерн

Эрдэнэт өртөө

– АИ-92 автобензин – 5 вагонцистерн

Дархан өртөө

– АИ-92 автобензин -13 вагонцистерн

– АИ-95 автобензин – 1 вагонцистерн

– Дизель түлш – 53 вагонцистерн

Чойр өртөө

– АИ-92 автобензин -2 вагонцистерн

– Дизель түлш -31 вагонцистерн

Сайншанд өртөө

– Дизель түлш – 24 вагонцистерн тус тус байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-20-ны өдрүүдэд автозамын боомтууд болон төмөр замаар нийт 173,182 тонн шатахуун орж ирээд байна. Тодруулбал, 69225 тонн АИ-92 автобензин, 1987 тонн АИ-95 автобензин, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш тус тус импортолжээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна.

About Author