Х. Нямбаатар: ” Шувуу ” ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт нэр бүхий хүмүүсийг авчирна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Энэ ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын хэргээс гадна бусад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчирч буй. Уг ажиллагааны хүрээнд одоогоор 20 гаруй хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэлээ.
Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг эх оронд нь авчрах чиглэлээр холбогдох улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй ажиллаж байгаа гэсэн юм.
“Шувуу” ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ лхагва гаригт өгөх юм байна.