ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин

f83143f64aa23c087875f5fec5babe48_x3

Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай халдварт өвчнүүдийн нэг юм. Хэрэв хүн улаанбурханы эсрэг дархлаагүй (вакцин хийлгээгүй, эсвэл өмнө нь өвдөж байгаагүй) бол Улаанбурханаар өвчилсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд ч халдвар авах боломжтой.

Өвчтөнөөс ялгарсан вирус нь агаарт 2 цаг хүртэл хадгалагдаж, тухайн орчинд орсон дархлаагүй хүнийг халдварлуулна. Нэг өвчтөн 12–18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай.

Өөрөөр хэлбэл, нэг өрөөнд хамт байгаагүй, гараа бариагүй, ярилцаагүй байсан ч дархлаагүй бол улаанбурханы халдвар авах эрсдэл маш өндөр.

Иймээс

  • Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин.
  • Хүн амын ихэнх нь (≥95%) дархлаатай байж байж халдварын тархалт зогсоно.
  • Дархлаагүй нярай, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй.

About Author