ЭЕШ өгөх хүүхдүүдийн суудлын хуваарь гарчээ

2a21aa_iStock_000043382420_Large_x800

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь гарлаа. 

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой. 

Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулах бөгөөд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ.

About Author