“Шунхлай” групп амжилт гаргасан шилдэг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ

616797073_122113783539146491_946033878075835724_n

“Шунхлай” групп эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дотоодын гадаадын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон ивээн тэтгэдэг тамирчдаа хүлээн авч уулзжээ. 

Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Э.Халиунболд “Дакар Ралли – 2026”-гийн нийт тамирчдаас 16-д бичигдэж, “шилдэг шинэ тамирчин”-ы цом хүртсэнээр түүхэн амжилт үзүүлээд саяхан эх орондоо ирсэн. 

   Мөн Улсын Арслан Б.Орхонбаяр “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Түүнчлэн “SG Apes” баг Монголын сагсан бөмбөгийн холбооны “Холбооны Цом- 2025” тэмцээний аваргаар шалгарсан. Цаашлаад Монгол Улсын “Үлэмж дархан мэргэн” С.Ямааранз ахлагчтай баг үндэсний шагайн харвааны “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын тэмцээнд манлайлж, “Алдар”-ын цомын эзэд болсон юм. 

About Author