Б.Мэргэн: Хамт хүн хөнөөсөн хүн алуурчинтайгаа зодолдож, цонхоор зугтаж, цагдаа дууддаг юм уу

Б.Мэргэн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай

Эх сурвалж: ZUV.MN

16 настай охиныг хөнөөсөн хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгагдаж буй Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа. .

Тэрбээр “Хамт хүн хөнөөсөн хүн алуурчинтайгаа зодолдож, цонхоор зугтаж, цагдаа дууддаг юм уу. Би Э.Ган-Эрдэнийг үнэ төлбөргүй өмгөөлж байгаа. Миний үйлчлүүлэгч Э.Ган-Эрдэнэ хохирогч, шүүгдэгч хоёр статустай шүүх хуралд оролцож байгаа. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар нэгнийгээ огт танихгүй, хамааралгүй хүмүүс” гэсэн байр суурь илэрхийлэв. 

16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр болж буй. 

Шүүх хурлын эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс санал хүсэлт байгаа эсэхийг асуухад шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч гэрч нэмж оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. 

Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, 

Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

About Author