Дүнжингаравын ослын ХОХИРОГЧИД: Монголын төр иргэдээ хөсөр хаялаа, уучлалт гуй

b2e8c37c3766c4ce6a338577745313ab

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин, “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан билээ. 

Тус ослын хохирогчдын ар гэрээс өнөөдөр /2026.01.23/  олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

https://www.facebook.com/share/v/1HmdcNC4C4

Хохирогч Б “Нөхрөө алдаад гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биднийг хүлээн авч уулзаасай гэж хүсч байна” гэв.

Мөн хохирогч Г “Би аавыгаа алдсан хар дарсан өдрөөс хойш хоёр жил өнгөрлөө. Өнөөдөр хэн ч биднээс уучлалт гуйсангүй. Монголын төр иргэдээ хөсөр хаялаа. Аав минь зүгээр л амьд мумми болсон. Маш их гомдолтой байна” хэмээн ярилаа.

Дүнжингаравын дэлбэрэлтээс болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр 18:00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөнө.

About Author