Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгалаа
Эх сурвалж: ZUV.MN
16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай болж, шийдвэрээ гаргалаа.
Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял онов.
Харин яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож цагаатгав.
Мөн өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.